Corporate Internet

Кевико ХХК нь мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг ололт амжилтад тулгуурласан интернэт холболтын үйлчилгээг албан байгууллагуудад зориулан үзүүлж байгаа билээ. Албан байгууллагын байршил дэд бүтэц зэргээс хамаараад технологийн хувьд дараах хоёр төрлөөр интернэт холболт хийх боломжтой.

  • Шилэн кабелийн холболт (Албан байгууллагуудад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг татаж интернэт холболт хийнэ)
  • Агаарын утасгүй сүлжээний холболт (Шилэн кабелийн дэд бүтэц хүрэх боломжгүй байгууллагуудад тусгай төхөөрөмж суурилуулан утасгүй интернэтийн дэд бүтэц бий болгох мөн WiFi интернэт орчин үүсгэх)

Технологийн үндсэн холболтыг хийснээр бид дараах төрлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна:

  1.   Шилэн кабелийн интернетийн үйлчилгээ
  2.    Шилэн кабелийн VPN үйлчилгээ (байгууллагын салбар нэгжүүдийг холбож дотоод сүлжээ байгуулах)
  3.   Шилэн кабелийн шөрмөс түрээслүүлэх үйлчилгээ
  4. Утасгүй Интернет болон VPN үйлчилгээ
  5. Камер харах үйлчилгээ (байгууллагын салбар, агуулах, авто граж гэх мэт объектийг гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөс хянах)
  6.  Нэмэлт үйлчилгээ (байгууллагын ажилтнуудад ажлын чиг үүрэг, албан тушаалаас хамааран хийгдэх интернэт зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нэмэлт үйлчилгээ, байгууллагын ажлын ачааллаас хамааран хурд нэмэх зохицуулалт)

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар:

  • Ажлын цаг ашиглалт сайжирч бүтээмж үр ашиг, дээшлэнэ.
  • Мэдээллийн аюулгүй байдал найдвартай хамгаалагдана.
  • Үр ашиггүй зардал багасна.
  • Интернэтийн ухаалаг хэрэглээ бий болно .

Бид харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааны болон бусад онцлогийг харгалзан үзэх бөгөөд байнгын халамж бүхий эргэх холбоотойгоор хамтран ажиллах болно.

HD_Colour_(Green)_Office_Desk_Range

ШИЛЭН КАБЕЛИЙН ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Шилэн кабелийн интернэт нь өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэхэд хамгийн найдвартай, сүлжээний тасалдалгүй, хоцрогдолгүй сүүлийн үеийн хамгийн дэвшилт технологи юм.

Шилэн кабелийн интернэт үйлчилгээ нь хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад заасан хурд (dedicated) болон хуваагдах (shared) гэсэн хоёр төрлийн хэрэглэгчийн сонгосон хурдаар үйлчилгээ үзүүлж байна.

VPN (Virtual Private Network) ҮЙЛЧИЛГЭЭ

Хувийн виртуал сүлжээ байгуулах нь шилэн кабель болон утасгүй төхөөрөмжөөр дамжуулан олон салбар, нэгжтэй байгууллагууд  хоёр ба түүнээс дээш салбар цэгүүдийг хооронд нь дотоод сүлжээ үүсгэн холбож өндөр хурдаар, маш богино хугацаанд мэдээлэл солилцох боломжийг олгож буй үйлчилгээ юм. Олон газар байрлах цэгүүдийг нэг дотоод сүлжээнд холбох учраас мэдээллийн нууцлал өндөр түвшинд хадгалагдах бөгөөд их хэмжээний мэдээллийг хормын дотор өндөр хурдаар дамжуулах боломжтой юм.

ШИЛЭН КАБЕЛИЙН ШӨРМӨС ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ (Core)

Шилэн кабелийн шөрмөс түрээслүүлэх үйлчилгээ (Core) нь хоёр цэгийг хооронд нь шилэн кабелиар дамжуулан албан байгууллагын салбар, нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагууд хооронд шилэн кабелийн онлайн холболт үүсгэнэ. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон төгсгөлийн төхөөрөмж байрлуулж тухайн төхөөрөмжийнхөө хүчин чадлаар үйлчилгээ авах боломжтой.

УТАСГҮЙ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Интернэт үйлчилгээ авахад хүндрэлтэй алслагдсан хувь хүн болон албан байгууллагуудад хамгийн хямд зардлаар сүүлийн үеийн дэвшилт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдээр өндөр хурдны утасгүй интернэт үйлчилгээ авах боломжийг бид санал болгож байна.

  • Хамрах хүрээ өргөн
  • Үнэ хямд
  • Суурилуулалтын зардал бага түргэн шуурхай гүйцэтгэнэ
  • Сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжүүд
  • Сүлжээний гэмтэл саатал, тасралтгүй

КАМЕР ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Мэдээлэл технологийн сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмж дээр суурилсан камер харах үйлчилгээ нь интернэтээр дамжуулан албан байгууллага болон хувь хэрэглэгчид  оффис, орон гэр, агуулах, худалдаа үйлчилгээний төвүүдийг өмчийн аюулгүй байдлаар хангах зорилгоор байршуулсан камеруудыг гар утас, таблет, компьютер-c дэлхийн хаанаас ч хянах боломжийг хэрэглэгчдэд санал болгож байна.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

Интернэт Плас (байгууллагын ажилтнуудад ажлын чиг үүрэг, албан тушаалаас хамааран хийгдэх интернэт зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нэмэлт үйлчилгээ, байгууллагын ажлын ачааллаас хамааран хурд нэмэх зохицуулалт)

a-a-white-desk

 

Video

Poll

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Like us