Алдааны заавар

Манай сүлжээнд холбогдох үедээ буруу холболтыг хийсэн тохиолдолд түгээмэл гардаг алдаа болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар доорх зөвлөмжөөс харна уу. 

  1. Invalid username or password
    Энэхүү алдаа нь картын дугаар юмуу, нууц дугаараа буруу хийсэн тохиолдолд гардаг.  Тиймээс хэрэглэгч таныг нэвтрэх үед дээрх алдаа гарсан бол картын дугаар болон нууц дугаараа сайтар нягтлаж үзэх хэрэгтэй.
  2. Javascript-ээ идэвхижүүлээд дахин илгээнэ үү.
    Энэхүү алдаа нь вэб броузер илгээх боломжгүй үед гардаг алдаа. Хэрэв энэ алдаа гарсан бол та хэрэглэж байгаа вэб хөтчийнхөө(Internet explorer, Mozilla, googlechrome)Javascript-ийг идэвхижүүлнэ үү.

    • Хэрэв Google Chrome вэб хөтөч хэрэглэж байгаа бол дараах аргаар Javascript-ээ идэвхижүүлнэ.
      Settings -> Options -> Under the Hood -> Content Settings гэсэн дарааллын дагуу цэсрүү орж Javascript хэсгээс Allow all sites to run Javascript сонголтыг идэвхижүүлж ОК товчийг дарна.
    • Хэрэв Mozilla Firefox вэб хөтөч хэрэглэж байгаа бол дараах аргаар Javascript-ээ идэвхижүүлнэ.
      Mozilla -> Options ->Content->Enable Javascript сонголтыг идэвхижүүлж ОК товчийг дарна.
  3. Prepaid card expired
    Энэхүү алдаа картны хугацаа дууссаныг илтгэнэ. Хэрэв энэ алдаа гарсан бол таны картны ашиглах хугацаа дууссан гэсэн үг.
    Манай бүх картуудын хугацаа анх хэрэглэж эхлэсэн мөчөөс эхлэн тооологддог болохыг анхаарна уу.
  4. Сервер хариу өгөхгүй байна.
    Хэрэв энэ алдаа гарсан бол ямар нэг шалтгаанаар манай төхөөрөмжид гэмтэл гарсан байж болзошгүй бөгөөд та манай лавлах утас болох 21-252518, 7777-7778 дугааруудруу холбогдон мэдэгдэх боломжтой.
  5. You are already logged in-access denied
    Хэрэв энэ алдаа гарсан бол 1 хэрэглэгчийн эрхээр 2 төхөөрөмж зэрэг холбогдох гэж оролдож байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гар утас нөүтбүүк зэрэг төхөөрөмжөөр KEWIKO_WiFi- д холбогдчихоод Log Out хийж холболтоо салгаагүй үедээ дахин өөр төхөөрөмжөөр холбогдох гэж оролдсон байна гэсэн үг юм.
    Та холболтоо салгахын тулд вэб хөтчөөрөө wifi.kewiko.mn хаягруу хандан Гарах товч дээр дарж холболтоо салгах хэрэгтэй.
  6. Wireless Card унтарсан байх
    Хэрэв таны төхөөрөмж дээр ямар нэг утасгүй сүлжээ орж ирэхгүй байгаа бол утасгүй сүлжээний картаа асаасан эсэхийг нягталж үзээрэй.Үүнийг шалгахдаа: компьютерийнхээ баруун доод буланд байрлах TaskBar-ийн хэсэгт утасгүй сүлжээний зурган дээр улаан чагт тэмдэг байгаа эсэхийг харна уу. хэрэв улаан чагт тэмдэг байгаа бол утасгүй сүлжээний карт тань унтарсан байна. Wireless Card-аа асаахын тулд компьютерийн гараас Fn+F2 товчийг дарна.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай