Асуулт хариулт

1. Картын нууц дугаар яаж солих вэ?

Та картын нууц дугаараа солихын тулд https://wsc.kewiko.mn/ сайт руу хандаж картын дугаар болон нууц үгээ оруулан солих боломжтой. Эсвэл манай лавлах 77777778 утасруу залган картын дугаар нууц дугаараа хэлээд үйлчилгээний зөвлөхөөр солиулах боломжтой.

2. Картын дуусах хугацааг яаж харах вэ?

Та картын хугацаагаа харахын тулд https://wsc.kewiko.mn/ сайтруу орон картын дугаар нууц үгээ оруулан картынхаа хугацааг харах боломжтой.

3. Сүлжээний хамрах хүрээ?

Та www.kewiko.mn сайтруу орон  хамрах хүрээ хэсгээс өөрийн байршил дахь сүлжээний хамрах хүрээг мэдэх боломжтой.

4. “Олон газраас зэрэг холбогдох зөвшөөрөлгүй байна” гэсэн алдаа заагаад байна яах ёстой вэ?

Хэрэглэгч та 1 картыг нэг л хугацааны эгшинд ашиглах боломжтой. Дээрх алдаа нь дараах тохиолдлуудад гарна. Үүнд:
1. Хэрэв таны картыг өөр газар ашиглаж байгаа тохиолдолд энэхүү алдаа заах ба энэ тохиолдолд та манай лавлах 77777778 утасруу залган картын холболтоо салгуулах хэрэгтэй.
2. Интернет ашиглаж байх явцад нэвтрэх хуудас дахин дахин гарч ирээд нэвтрэн ороход энэхүү алдаа заасан бол та лавлах 77777778  утасруу залган картын холболтоо салгуулах хэрэгтэй.
3. Хэрэв та KEWIKO_WiFi сүлжээг ашиглан хэрэглэгчийн төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, суурин компьютер)-р интернетэд орж байгаад өөр төрлийн төхөөрөмжөөс орох тохиолдолд өмнөх холболтоо салган дараагийн төхөөрөмжөөр холбогдоно. Ингэхдээ wireless.kewiko.mn сайтруу хандан орж, гарах буюу log out товч дээр дарснаар холболт салах болно.

Хэрэв та гэр бүлээрээ нэгэн зэрэг 1 карт ашиглан интернетэд орох хүсэлтэй байгаа бол манай Nanostation Loco M2 болон W-net router-н тусламжтайгаар интернетээ ашиглах боломжтой.

5. Kewiko wifi-ыг хаана ч хамаагүй ашиглах боломжтой юу?

Улаанбаатар хотын бүх гэр хорооллын 80%  болон хотын төвийн томоохон талбай, үйлчилгээний төв, паб, ресторан зэрэг олон нийтийн газруудад манай сүлжээ орсон байгаа. Та www.kewiko.mn сайтруу орон  хамрах хүрээ хэсгээс өөрийн байршил дахь сүлжээний хамрах хүрээг мэдэх боломжтой. Мөн лавлах 77777778 утасруу залган асуух боломжтой.

6. Хэрэглэгчийн картын хугацаа хэрэглээнээс шалтгаалдаг уу? Жишээ нь 3000-ын картаар нэвтэрч орж байгаад  disconnect хийж салгаад, үлдсэн цагийг нь дараа ашиглаж болох уу?

Худалдаалагдаж байгаа 7 төрлийн карт хэрэглэх хугацаагаараа янз бүр байдаг ба тус картууд нь анх нэвтэрсэн цагаас эхлэн хугацаа нь тооцогддог тул ашиглахгүй хугацааг хадгалах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл та 1 хоногийн хугацаатай 3000 картаар анх 13:00 цагт ашиглан нэвтэрсэн бол тус картын хугацаа нь маргааш өдрийн 13:00 цагт дуусах юм. Иймд хэрэглэгч та бүхэн зөвхөн өөрийн хэрэглээ болон хэрэгцээндээ тохируулан картаа сонгон холбогдоорой.

7. Жил болон хагас жилийн эрхтэй карт яаж авах вэ?

Урт хугацааны эрхтэй карт авахын тулд та манай төв оффис дээр өөрийн биеэр ирж эсвэл дансаар мөнгө шилжүүлээд user name болон password-аа зохиож эрх нээлгэнэ.

8. Шинээр хэрэглэгч болохын тулд яах вэ?

Та манай төв оффис дээр ирж гэрийн хаяг, байршлаа газрын зураг дээр зааж өгснөөр ямар төрлийн төхөөрөмж тохирох, сүлжээ цацаж байгаа антеннаас хэр хол байгаа, сүлжээнд холбогдож чадах эсэхийг  борлуулалтын мэргэжилтэн зөвлөж санал болгоно.

9. Тогны хязгаарлалт гэдэг нь ямар учиртай  юм бэ? Манайд тог байна хаанаас хязгаарлалт хийгээд байдаг юм бэ?

Манай сүлжээ цацаж байгаа антенн цахилгаанаар ажилладаг бөгөөд тухайн байршилд тоггүй үед сүлжээ цацах боломжгүй болно гэсэн үг юм. Цахилгаан түгээх станцаас засвар үйлчилгээ болон гэмтэл гарсан тохиодолд цахилгааны хязгаарлалт хийгдэнэ.

10. Хэрэглэгч бүртгэгдээгүй  гээд байна яаж бүртгүүлэх вэ?

Энэ алдаа нь картын дугаараа буруу хийсэн тохиолдолд буюу картын дугаарынхаа урд нь юмуу ард нь хоосон зай болон ямар нэг тэмдэгт бичигдсэн тохиолдолд хэрэглэгч бүртгэгдээгүй гэсэн алдаа заадаг учир картын дугаараа сайтар нягталж оруулна уу.

11. Та энэ байрлалаас орох эрхгүй байна.

Манай байгууллагаас төслийн хүрээнд Баянзүрх дүүрэг, Налайх дүүргийн гэр хорооллын иргэдэд 512kbps хурдаар холбогдох нэг сарын картыг хямдралтай үнээр борлуулж байгаа бөгөөд тус картууд нь зөвхөн тухайн заагдсан харьяа дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох ба өөр дүүргээс холбогдох боломжгүй юм.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай