Бидний тухай

“КЕВИКО” ХХК Улаанбаатар хотыг бүрхсэн WI-FI (утасгүй сүлжээ) сүлжээг бий болгон ажиллаж байгаа ба цаашлаад Монгол орныг хамарсан интернэтийн үйлчилгээг үзүүлэгч болох томоохон зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.

“КЕВИКО” ХХК нь WI-FI (утасгүй сүлжээ) өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг хэрэглэгчидэд хүргэх зорилготойгоор 2010 оны 9 сард байгуулагдсан.

“КЕВИКО” ХХК нь мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг байж, олон төрлийн шинэлэг үйлчилгээ, шинэ технологи, шилдэг санаануудыг нэвтрүүлэн өөрийн бүтээлч хамт олны тусламжтайгаар Монгол орноо хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа шинэ залуу, эрч хүчээр дүүрэн компаниудын нэг юм. Өдгөө манай компани туршлагатай боловсон хүчнээр удирдуулсан шинэ залуу шилдэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

“КЕВИКО” ХХК нь 2011-2013 онуудад улсаас хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Эдгээр төслүүдээс дурьдвал:
2011 онд “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гэр хороололд интернэт үйлчилгээ хүргэх” төсөл. Уг төслийн хүрээнд Баянзүрх, Налайх дүүргүүдийн гэр хорооллын иргэдэд интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлэн WI-FI /утасгүй интернетийн/ үйлчилгээг хүргэсэн. Энэхүү ажлын хүрээнд интернетэд холбогдох 1 жилийн үнэгүй эрхийг холбогдох төхөөрөмжийн хамт 28000 өрхөд олгосон юм.

2012 онд ” Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийт сургуулиудыг интернэтэд холбож, сургууль-цэцэрлэгүүдэд электрон тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл. Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нийт 15-н сургууль, 26-н цэцэрлэгт интернэт үйлчилгээг хүргэн, WI-FI буюу утасгүй интернэтийн бүсийг сургуулийн орчинд үүсгэж, сургууль, цэцэрлэг бүрт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, өндөр хурдны интернэт бүхий “Багш хөгжлийн төв”-ийг байгуулсан.

Түүнчлэн манай компани нь Улаанбаатар хотын нийт гэр хорооллыг интернэтээр хангаж 1000 орчим цэгээс сүлжээгээ цацаад байна.

Интернэт нь дэлхий нийтэд мэдээллийг шуурхай, шууд анхдагчаас нь хүлээн авах хамгийн орчин үеийн хямд боломжийг олгож байгаа юм. Иймээс “Кевико”ХХК нь Монгол орны өнцөг булан бүрт суугаа интернэтийн байнгын үйлчилгээ авах боломжгүй хэрэглэгч нарт болон гадны жуулчид, явуулын хүмүүс ихээр байрладаг, тэдний ихээр зорчдог газруудад утасгүй интернэтийн бүсийг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай