Веб шүүлтүүр

 k9

К9 нь гэрийн хэрэглээнд зориулагдан бүтээгдсэн, үнэгүй веб шүүлтүүрийн програм хангамж юм. Та гэрийн компьютераа бүх төрлийн онлайн халдлагаас хамгаалах, насанд хүрэгчдийн, бооцоот тоглоомын гэх мэт цахим хуудас руу хандалтыг хязгаарлахын тулд мэдээллийн сан нь байнга шинэчлэгддэг, хамгаалалтын найдвартай шийдэл хэрэгтэй.

BlueCoat Systems компаниас гаргасан K9 веб шүүлтүүрийг ашигласнаар та гэрийнхээ компьютерийн интернэт орчинг бүрэн хянах боломжтой болох юм. Уг програм хангамж нь дараах боломжуудыг өөртөө агуулдаг.

K9 Веб Шүүлтүүрийн Боломжууд :

  • Веб сайтуудыг насанд хүрэгчдийн, бооцоот тоглоомын,  тагнуулын програм хангамжийн,  чаатын холбогдолтой гэх мэт 70 орчим ангилалд хувааж хандалтыг хязгаарлах
  • Google, Yahoo, Ask гэх мэтийн түгээмэл хайлтын системүүдэд аюулгүй хайлт боломжийг нэмэх
  • Тодорхойлсон веб сайтууд руу хандах цагийн хязгаарлалт тавьж өгөх
  • Өөрөө веб сайтуудын жагсаалт үүсгэж, тэдгээр рүү хандах, хаах эрхийг тавих
  • Веб хуудас руу хандах хандалтыг нууц үгээр түгжих
  • Веб орчны үйл ажиллагааг хянах, тайлан үзэх
  • Шинээр бий болсон хортой цахим хуудсуудыг автоматаар ангилж оруулах
  • Windows болон Mac үйлдлийн системүүд дээр суулгах боломжтой.

Ашиглах заавар 

    1. Энд  дарж веб шүүлтүүрийн програм хангамжийг татаж авна уу.
    2. http://www1.k9webprotection.com/get-k9-web-protection-free  энэ холбоосоор орж  K9 програм хангамжийн лицензийг авна. Лиценз нь үнэ төлбөргүй байх бөгөөд та зөвхөн өөрийн  овог нэр, мэйл хаягийг бөглөснөөр таны имэйлд хэдхэн секундын дараа лиценз ирсэн байх болно.

      - Get K9 Free for your home гэсэн сонголтыг идэвхижүүлнэ

      - First name гэсэн хэсэгт өөрийн нэрээ бичнэ

      - Last name гэсэн хэсэгт овог-оо бичнэ

      - Email гэсэн хэсэгт и-мэйл хаягаа бичнэ. Энэ хаягаар лиценз ирэх учраас үнэн  зөв бөглөх шаардлагатай

      - Verify Email өмнө оруулсан мэйл хаягаа дахин оруулна

      How did you hear about us энэ хэсэгт та K9 веб шүүлтүүрийн талаар хаанаас олж мэдсэн тухайгаа сонголтуудаас сонгоно. Энэ талбарыг заавал бөглөх шаардлагагүй.

      - Эцэст нь Request License товч дээр дарж баталгаажуулснаар таны мэйл хаяг руу лиценз очно.

       2

    3. Таны мэйл хаягт дараах и-мэйл ирсэн байх бөгөөд улаанаар тэмдэглэсэн хэсэгт лиценз код агуулагдана.

 4

    1. Татаж авсан програмаа суулгана. Суулгах явцад гарч ирэх асуултын талбаруудыг дараах байдлаар бөглөнө.

      - K9 user license – Мэйлээр ирсэн лиценз кодоо оруулна.

      - K9 Administrator Password -  Програм руу нэвтрэхэд ашиглах нууц үгээ бөглөнө.

      - Verify Password  Нууц үгээ дахин оруулна.

      - Install товчыг дарж суулгана.

       1

      Жич : Та програмд нэвтэрч веб сайтуудыг хаах, нээх зэрэг үйлдэл хийхэд дээр бөглөсөн нууц үгээрээ нэвтрэх тул тааж олж болох амархан нууц үг (утасны дугаар, нэр, регистрийн дугаар гэх мэт) хийхгүй байх, мөн бусдад нууц үгээ алдахгүй байх хэрэгтэй.
    2. Компьютераа дахин ачааллуулах сонголт гарч ирнэ.
Reboot now – Яг одоо дахин ачааллуулна.

 - I want to manually reboot later – Энэ сонголтыг сонгосон бол програмыг алдаагүй ажиллуулахын тулд компьютераа заавал гараар дахин ачааллуулах шаардлагатай.

3
  1. Програм хангамжаа суулгаж дууссан бол Start цэснээс Blue Coat K9 Web Protection Admin руу орно. Програм нь веб интерфэйст суурилж ажилладаг тул Google Chrome, Mozilla Firefox, IE гэх мэт веб хөтчөөр http://127.0.0.1:2372 гэсэн  хаяг руу хандан орно.

    Жич : Google Chrome веб броузер ашиглан орвол ямар нэг алдаагүй ажиллах болно.

  2. Гарч ирэх дэлгэцнээс Setup цэс рүү орж веб шүүлтүүрийн дэлгэрэнгүй боломжуудыг тохируулна. Setup цэс дээр дарахад гарч ирэх нууц үг асууж буй цонхонд 5 дахь алхам дээр хийсэн нууц үгээ бөглөнө.
  3. Веб шүүлтүүрийн үндсэн дэлгэц дараах байдлаар харагдах бөгөөд категори, url буюу хаягаар, цагийн хязгаарлалтаар гэх мэтчилэн веб сайтуудыг хязгаарлах боломжтой.

 5

  • Web Categories to block – Веб сайтуудыг насанд хүрэгчдийн, мөрийтэй тоглоомын гэх мэт категориудад ангилсан байх бөгөөд та өөрт тохируулан хүссэн байдлаараа категориудыг хаах нээх боломжтой
  • Time Restrictions – Цагийн хязгаарлалт үүсгэж тухайн цагууддаа веб сайтуудыг нээж, хаах боломжтой.
  • Web Site Exceptions –  Категорид багтаагүй веб сайтыг жагсаалтад нэмэх, категорид байгаа вебийн хандах эрхийг нээх боломжтой.
  • Blocking effects – Хандах эрхийг нь хаасан веб сайт руу нэвтрэх үед үзүүлэх хариу үйлдэл тодорхойлно. Тухайлбал, хориглосон сайт руу хандах үед нохой хуцах дуу гаргах гэх мэт.
  • Url Keywords – Тодорхойлсон үг орсон бүх веб сайтыг хаана. Тухайлбал,  chat гэсэн үг орсон бүх сайтуудыг хаах гэх мэт.
  • Safe search – Google, Yahoo гэх мэт түгээмэл хэрэглэгддэг хайлтын системүүдийн илэрцүүдийг шүүж харуулна.
  • Other Settings – HTTPS ачааллыг шүүлтүүрээр шүүх, youtube сайтаас насанд хүрэгчдийн холбогдолтой бичлэг, сэтгэгдлүүдийг хаах гэх мэт боломжтой.
  • Password/Email – Нууц үг болон имэйл хаягаа програмд шинэчлэн бүртгүүлэх боломжтой.
  • K9 update –  Шинээр нэмэгдсэн сайтуудыг хянаж байхын тулд та програмаа байнга шинэчлэж байх хэрэгтэй.

АШИГЛАЛТЫН ЖИШЭЭ

 1. Өөрийн сонгосон категориудыг хаах. Тухайлбал, торрент татах сайтыг хаахгүй гэж үзвэл та Web Categories to Block -> Custom сонгож орон Peer-to-Peer сонголтыг идэвхигүй болгож хадгалах товч дарснаар Торрент сайтууд руу хандах боломжтой болно.

 7

2.  Цагийн хязгаарлалттайгаар веб сайтуудыг хаах. Та өдрийн бүх цагт, зөвхөн шөнө, дурын гэсэн 3 сонголтоор тодорхойлсон веб сайтуудыг хаах боломжтой. Хэрэв сайтуудыг хаах цагаа өөрөө тодорхойлох бол Time Restrictions -> Custom цэс рүү орж 7 хоног, 24 цагийн сонголтоос сонгож веб сайтуудыг хаах болон нээх боломжтой.
8

3. Тодорхойлсон үг орсон бүх веб сайтуудыг хаах. URL keywords цэс рүү орж Keyword to Add хэсэгт хориглох үгээ бичнэ. Тухайлбал poker гэх мэт. Жич : Монголоор бичиж болохгүй. 

 9

4. Дурын веб сайтыг хаахын тулд Web Site Exceptions ->  Always Block руу орж хаах веб сайтынхаа нэрийг бичиж өгнө. Always Allow хэсэгт хаагдсан веб сайтыг бичиж нээж болно.

 10

Мэдээллийн эх сурвалж : http://www1.k9webprotection.com/

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай