Боловсролыг дэмжин ажиллаж байна

Нийтлэсэн: 1 жил өмнө

ea1b4b773e5271e4original

Боловсролын дэмжин ажиллах ажлын хүрээнд  манай компани олон төрлийн ажлуудыг санаачлан ирсэн бөгөөд энэ удаа Электроникийн улсын XVII олимпиадыг ивээн тэтгэн оролцлоо. Тус олимпиад нь энэ сарын 07-08-ны өдрүүдэд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдсан юм.

86320304b58e2fb7original

Тус олимпиад нь электроникийн чиглэлээр сургалт явуулда гих, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчлах зорилготой.

e4f2484f8ecd5c24original

Олимпиадад нийт долоон сургуулийн 10 баг оролцсоноос багийн дүнгээр

Тэргүүн байрыг ШУТИС- МХТС сургуулийн 1-р баг

Дэд байрыг ШУТИС- МХТС сургуулийн 2-р баг

Гуравдугаар байрыг ШУТИС-ийн ЭХИС-ийн баг тус тус эзэлсэн бол хувийн дүнгээр

Тэргүүн байрыг ШУТИС-МХТС-ийн оюутан А.Баттулга

Дэд байрыг МУИС-ХШУИС-ийн оюутан А.Сүнбилэг

Гуравдугаар байрыг  МУИС-ХШУИС-ийн оюутан Г.Төмөр-Очир нар тус тус эзэлжээ.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай