Хувь хэрэглэгчийн интернет

nfm

Интернеттэй болохын тулд шилэн кабель, лангийн холболт, суурилуулалт гээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Тэгвэл манай интернетийг хэрэглэхэд эдгээр асуудлуудтай тулгарахгүй.

Манай компаниас танд санал болгож буй үйлчилгээ нь утасгүй интернэт буюу Wi-Fi гэдгээрээ онцлогтой. Энэхүү үйлчилгээг хэрэглэхэд хялбар,  Улаанбаатар хотын гэр хорооллын иргэн бүр хэрэглэх боломжтой. Манай сүлжээнд холбогдоход танд зөвхөн Notebook, ухаалаг гар утас, iPad зэрэг Wi-Fi дэмжигчтэй төхөөрөмжүүд мөн суурин компьютертой байхад интернет ашиглах боломжтой болох юм.

Хэрэглэгч та дээрх төхөөрөмжүүдийг аль нэгийг нь сонгон интернет ашиглахдаа доорх 4 төрлийн картуудаас өөрийн хэрэгцээндээ тохируулан сонгон авах боломжтой.

Кевико утасгүй интернетэд холбогдох 4 төрлийн картын хурдыг Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-оос гаргасан дүрмийн дагуу 1/4 харьцаагаар хувааж /shared/  олгодог болно. Манай утасгүй интернетийн үйлчилгээний нэг хэрэглэгчид өгөх хурд 4 Mbps хүртэлх хурдтай байх ба утасгүй интернет хэрэглэгчийн холболтын сигналын түвшин, холбогдож буй байрлалын онцлогоос хамааран интернетийн хурд удаан,  холболт үүсэхгүй байж болзошгүй. Иймээс хэрэглэгч та бүхэн нэвтрэх хуудас дээрх www.kewiko.mn холбоос дээр даран манай web сайтруу хандаж үзсэний дараа карт худалдан авахыг анхааруулж байна.