Онлайнаар эрх үүсгэх,сунгах заавар
Эрхэм хэрэглэгч та шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх, эрхээ сунгахдаа дараах Аппликейшн,банкуудын карт ашиглан онлайнаар үйлчилгээний эрх үүсгэх, үйлчилгээний эрхээ сунгах боломжтой.
- Most Money Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк данс ашигладаг байх шаардлагатай.
- Монгол чат Аппликейшнээ татаж аваад шинээр эрх нээх, сунгах боломжтой.
- Голомт банк 1905008963
- Хаан банк 5022726666
- Төрийн банк 106000021895
- Kewiko.mn нэвтэрч орно уу. Нүүр хуудас хэсгээс худалдаж авах картаа сонгоно.
2. Шинэ хэрэглэгч бол бүртгүүлэх хэсгийг сонгоно. Дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
- Шинээр байнгын хэрэглэгч бүртгүүлэх
- Хэрэглэгчийн нэр -Талбарт шинээр үүсгэх хэрэглэгчийн нэрээ оруулна.Латин цагаан толгойн 26 үсэг болон тоо байх ёстой.Дан тоо байх боломжгүй. Жишээ нь: testuser11 гэх мэт...
Системээс таны нэр давхардаж буй эсэхийг шалгаж таньд хариу хэлнэ
- Нууц үг -Талбарт нууц үгээ дахин оруулна. Интернэтэд нэвтэрч ороход байнга ашиглах учир мартахгүй байх ёстой.
- Нууц үгээ давтан оруулна.
4,5. Овог, нэр - Талбарт таны овог нэр байх бөгөөд латин цагаан толгойн 26 үсэг ашиглана.
6. И-мейл - Талбарт таны И-мэйл хаяг үнэн зөв байх ёстой. Жишээ нь: test@yahoo.com
7. Утас- Талбарт таны гар утасны дугаар байна.
8. Талбар дахь Бүртгүүлэх товчыг дарахад өөрийн бүртгэлээ баталгаажуулах дараах хуудас гарч ирнэ.
- Та байнгын хэрэглэгчийн урамшуулалд хамрагдах, нууц үгээ мартсан тохиолдолд таны гар утасны дугаар, и-мэйл хаяг ашиглагдах тул хувийн мэдээлэлүүдээ үнэн зөв оруулна уу. Бид таны оруулсан хувийн мэдээлэлүүдийн нууцлалыг бусдад задруулахгүй болно.
- Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрч байгаа бол баталгаажуулах цэсийг сонгоно уу
- Та өөрийн мэдээлэлүүдээ баталгаажуулахын өмнө нөхцөл гэсэн үгэн дээр дарж Кевико ХХК-ын онлайн төлбөр тооцооны үйлчилгээний нөхцөлтэй танилцах шаардлагатай.
- Эрх сунгах
Хэрэглэгчийн нэр: Талбарт бүртгүүлсэн хэрэглэгчийн нэрээ оруулна Жишээ нь: testuser11
Нууц үг: Талбарт бүртгүүлсэн нууц дугаараа оруулаад Үргэлжлүүлэх товчыг дарж эрхээ сунгах хэсэгт нэвтрэнэ.
Хэрэглэгчийн нэр нууц үгээ зөв оруулсан дохиолдолд дараах хуудас гарч ирнэ.