Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт

Картын хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл нь Кевико утасгүй интернэтийг картаар ашиглах, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1. Энэхүү үйлчилгээний нөхцөл хэрэглэгч худалдан авалт хийж Кевико утасгүй интернэтийн сүлжээнд нэвтэрснээр хэрэгжинэ.
2. Хэрэглэгч нь Кевико картыг худалдан авснаар дараах нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3. Хэрэглэгч нь утасгүй интернэт ашиглах төхөөрөмжтэй байна.
4. Хэрэглэгч нь интернэтийг ашиглахдаа хуульд заасан хориотой үйлдэл хийсэн болон хийхийг завдсан тохиолдолд гарах хохирлыг бүрэн хариуцна.
5. Онлайнаар болон дансаар худалдан авсан карт мөн энэхүү үйлчилгээний нөхцлөөр зохицуулагдана.

Нэг. Картын худалдан авалт, хамрах хүрээ, хүчинтэй хугацаа

1.1 Хэрэглэгч Кевико картыг худалдан авснаар эзэмшигч нь болно.
1.2 Кевико картыг зөвхөн Кевико утасгүй интернэтийн сүлжээ (Kewiko_WiFi) орсон байршилд ашиглана.
1.3 Хэрэглэгч нь картыг хүчинтэй хугацаанд ашиглах үүрэгтэй. Энэхүү хугацаанд ашиглаагүй картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.
1.4 Кевико картын ашиглах хугацаа нь утасгүй интернэтийн сүлжээнд анхлан нэвтэрснээр хугацаа тооцогдож эхэлнэ.

Хоёр. Үйлчилгээний цагийн хуваарь

5.1 Хэрэглэгчийн дуудлагын төв нь ажлын өдөр 8:30-21:00, амралтын өдөр 9:00-21:00 хүртэл ажиллана.

5.2 Борлуулалт
5.2.1 Төв – Даваа-Баасан 9:00-18:00, Бямба 10:00-15:00, Ням амарна
5.2.2 Соёмбо төв (7 буудал) Даваа-Бямба 10:00-19:00, Пүрэв, Ням амарна

Гурав. Гомдол

Хэрэглэгч үйлчилгээний талаар санал гомдол, шүүмж зэргийг дуудлагын төв (7777-7778), салбар төвүүдээр дамжуулан илэрхийлэх, журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

3.1 Кевико компаниас хамааран сүлжээ тасарсан тохиолдолд картын хугацааг нөхөн олгоно. Картын хугацааг нөхөн олгохдоо сүлжээ тасарсан хугацаа болон картын ашиглалтын хугацааг тооцоолно.
3.2 Кевико компаниас хамааралгүй хүчин зүйлээс шалтгаалан сүлжээ тасарсан тохиолдолд картын хугацааг нөхөн олгохгүй.
3.3 Хүчинтэй хугацаанд ашиглаагүй картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.

Дөрөв. Буцаалт

Хэрэглэгч гомдол гаргах буцаалт хийх тохиолдолд худалдан авсан картыг өөрийн биеэр авчирч шийдвэрлүүлнэ.

4.1 Хамрах хүрээнээс хол зайд ашиглах боломжгүй байршилд карт худалдан авсан тохиолдолд картыг буцаах бөгөөд нэвтэрч орсон байвал ашигласан хугацаанаас хамааран 10-50%, нэвтэрч ороогүй тохиолдолд 0%-ийн шимтгэл тооцон шимтгэл хассан үнийн дүнг буцаан олгоно.
4.2 Урамшуулалд бэлэглэсэн, хөнгөлөлттэй үнээр борлуулсан картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.
4.3 Үйлдвэрлэлийн алдаатай картыг ижил төрлийн картаар сольж олгоно.
4.4 Бусад тохиолдолд Компанийн бараа материал буцаах журмын дагуу шийдвэрлэнэ.

Тав. Нууцлал, Хамгаалалт

5.1 Хэрэглэгч нь картын мэдээллийн нууцыг /хэрэглэгчийн нэр, нууц үг/ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд түүнтэй холбоотой гарах хохирлыг карт эзэмшигч өөрөө бүрэн хариуцна.
5.2 Компани нь картын тухай мэдээллийг зөвхөн эзэмшигчид тодорхой асуулгын дагуу хүргэнэ.
5.3 Картын нууц үгийг зөвхөн эзэмшигч солиулах эрхтэй.
5.4 Компани нь ямар ч төрлийн картыг устгах, түр зогсоох үүрэггүй.
5.5 Хэрэглэгч та 18-с дээш насны контентруу хандах хандалтыг хязгаарлахыг хүсэж байвал компанийн санал болгож буй шүүлтүүртэй програм хангамжийг татан авч суулгах боломжтой.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай