Posted on: 1 жил өмнө

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн заалт, Монгол Улсын Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернэтийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 онд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторинг хийлгэхээр зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулсан билээ.

Сонгон шалгаруулалтад шалгарсан Английн Самнөүс компанийн зүгээс интернэтийн үйлчилгээний чанарт мониторинг хийх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй өрхийн интернэтийн үйлчилгээ авч буй хувь хэрэглэгчдийг тусгайлан боловсруулсан веб сайтаар “http://mongolia.samknows.com/” дамжуулан бүртгэнэ.

Мониторингийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй утасгүй хөдөлгөөнт интернэт хэрэглэгчийн хувьд гар утас болон бусад төрлийн утасгүй зөөврийн хэрэглэгчийн төхөөрөмжид зориулсан аппликейшн татаж суулгаж, өөрийн авч буй интернэтийн хурдыг шалгах боломжтой.

Иймд та бүхэн өөрийн авч буй интернэтийн үйлчилгээний хурд, чанар бодит байдал дээр ямар байгааг мэдэхийг хүсвэл тус хорооноос хэрэгжүүлж буй энэхүү мониторингийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож,http://mongolia.samknows.com/  веб сайт руу орж бүртгүүлэхийг урьж байна.

Веб сайтад бүртгүүлэх заавар

Өрхийн интернэтийн хэрэглэгчийн хувьд

  1. http://mongolia.samknows.com/ сайт руу хандана уу.
  2. Хэрэв та суурин интернэтийн үйлчилгээний өрхийн хэрэглэгч бол веб хуудасны оройн хэсэгт байрлах “Fixed broadband” цэс руу орж Sign-up form гэсэн дэд цэс рүү орно уу.
  3. Sign-up form дээр дарахад дараах мэдээлэл бүхий талбар гарч ирэх ба холбогдох мэдээллийг бөглөнө үү.
  4. Бөглөж дуусаад SUBMIT товчийг дарж өөрийн бүртгэлийг баталгаажуулна уу.

Хөдөлгөөнт интернэтийн хэрэглэгчийн хувьд

  1. http://mongolia.samknows.com/ сайт руу хандана уу.
  2. Хэрэв та WiFi, WiMax, 2G, 3G технологи ашиглан гар утас, iPad, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмж ашиглан интернэтийн үйлчилгээ авч буй бол веб хуудасны оройн хэсэгт байрлах “Mobile broadband” цэс руу орж өөрийн ашиглаж буй гар утсанд тохирох аппликейшн-г татаж авна уу.

 -        I Phone гар утас хэрэглэгчид   энд дарна уу

 -        Андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчид   энд дарна уу

Video

Poll

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Like us