Wi-Fi-д холбогдох заавар

КЕВИКО WI-FI сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Таны интернэтэд холбогдох гэж буй төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет…) WI-FI дэмждэг байх.
  2. KEWIKO_WiFi сүлжээний хамрах хүрээнд байгаа эсэхээ шалгах ( Үүнд: Таны гар утас болон нөүтбүүк дээр KEWIKO_WiFi сүлжээ орж ирсэн эсэхийг харах, эсвэл манай дуудлагын төвийн 7777-7778, 21-252518 утсанд холбогдон мэдээлэл авах боломжтой )
  3. Та утасгүй сүлжээний хамрах хүрээнд байгаа бол KEWIKO_WiFi-г connect дарж холбогдсоны дараа веб хөтөчрүү( Internet explorer, Firefox Mozilla, Google Chrome ) хандаж нэвтрэх хуудсыг нээнэ. Нэвтрэх хуудсыг ашиглан картын дугаар, нууц дугаараа оруулснаар интернэт ашиглах боломжтой болно.
  4. Кевико интернэтэд холбогдох хэрэглэгчийн картыг карт борлуулалтын цэг (http://kewiko.mn/борлуулалтын-цэг)-ээс эсвэл манай онлайн салбар (http://ads.kewiko.mn/online/online.html)-т хандан картаа худалдан авах боломжтой.
  5. Хэрвээ та хамрах хүрээнээс алслагдсан хэсэгт байгаа бол мөн суурин компьютерээр холбогдох гэж байгаа бол нэмэлтээр WI-FI хүлээн авагч төхөөрөмжийг авч холбогдох шаардлагатай.
  6. Та нэмэлтээр Wi-Fi хүлээн авагч төхөөрөмжийг авч холбогдсоноор таны интернэтийн холболт найдвартай холбогдох ба төхөөрөмжийн талаарх мэдээллийг энд дарж харна уу.

KEWIKO WI-FI-д холбогдох зай (Станц шууд харагдах зайнд)

  1. Гар утас болон таблетаар холбогдох бол манай сүлжээний антенаас 25-50 метр дотор байх.
  2. Нөүтбүүкээр холбогдох бол манай сүлжээний антенаас 50-75 метр дотор байх. (таны ашиглаж буй нөүтбүүкний үзүүлэлтээс шалгаалан өөр өөр байхыг анхаарна уу.)
  3. Суурин компьютертэй бол WI-FI хүлээн авагч нэмэлт төхөөрөмжтэй байх шаардлагатай.

Видео

Санал асуулга

Та манай Kewiko_Wifi сүлжээнд хаанаас холбогддог вэ?

  • Баянзүрх дүүрэг (27%, 1,601 Votes)
  • Сонгино хайрхан дүүрэг (25%, 1,479 Votes)
  • Чингэлтэй дүүрэг (16%, 943 Votes)
  • Сүхбаатар дүүрэг (10%, 617 Votes)
  • Хан-Уул дүүрэг (9%, 543 Votes)
  • Баянгол дүүрэг (8%, 486 Votes)
  • Налайх дүүрэг (5%, 292 Votes)

Total Voters: 5,961

Loading ... Loading ...

Биднийг дагаарай