Төлбөрөө яаж хийх вэ?
Хаан банк: 5022726666 тоот дансруу гүйлгээ хийхдээ Гүйлгээний утга хэсэгт. Гэрээний дугаар зай аваад төлбөрийн нэхэмжлэх авдаг Утасны дугаар бичих Жишээ нь: TT00001 18001010
Тухайн сарын 25-31 -ны хооронд төлбөрөө төлөх ёстой юу?
Сар бүрийн 20-ны дотор төлбөрөө төлнө.
Гэрээ байгуулмаар байна, урт хугацааны сунгалттай байгаа үлдсэн хоногоо яах вэ?
Таны урт хугацааны сунгалтаас үлдсэн хоногийг мөнгөн дүнрүү шилжүүлэн, тухайн сарын хураамжаас нь хасч тооцно.
Сарын хураамжаа төлөхдөө илүү мөнгө шилжүүлсэн. Илүү төлөлт дараа сарын төлбөрт шилжих үү?
Илүү төлөлтийг дараа сарын хураамжаас нь хасч тооцно.
Сарын карт авсан хугацаа нь дуусаагүй байгаа гэрээ хийгээд сарын төлбөрөөсөө хасуулж болох уу?
Урт хугацааны сунгалт биш учир сарын хураамжнаас хасах боломжгүй.
Төлбөр төлөлт амжилттай болсноо хэрхэн мэдэх вэ?
Тухайн сарын төлбөрөө ДАНСРУУ гүйлгээ хийсэн тохиолдолд ТӨЛБӨР ТӨЛӨЛТ амжилттай боллоо гэсэн утга бүхий текст төлбөрийн нэхэмжлэх авдаг утасны дугаар мессежээр илгээгдэнэ.