Картын хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл нь Кевико утасгүй интернетийг картаар ашиглах, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1. Энэхүү үйлчилгээний нөхцөл хэрэглэгч худалдан авалт хийж Кевико утасгүй интернетийн сүлжээнд нэвтэрснээр хэрэгжинэ.
2. Хэрэглэгч нь Кевико картыг худалдан авснаар дараах нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3. Хэрэглэгч нь утасгүй интернет ашиглах төхөөрөмжтэй байна.
4. Хэрэглэгч нь интернетийг ашиглахдаа хуульд заасан хориотой үйлдэл хийсэн болон хийхийг завдсан тохиолдолд гарах хохирлыг бүрэн хариуцна.
5. Онлайнаар болон дансаар худалдан авсан карт мөн энэхүү үйлчилгээний нөхцлөөр зохицуулагдана. /Борлуулалтын дэлгүүр, терминал машин, Mostmoney, Mongolchat/
Нэг. Картын худалдан авалт, хамрах хүрээ, хүчинтэй хугацаа
1.1 Хэрэглэгч Кевико картыг худалдан авснаар эзэмшигч нь болно.
1.2 Кевико картыг зөвхөн Кевико утасгүй интернетийн сүлжээ (Kewiko_WiFi) орсон байршилд ашиглана.
1.3 Хэрэглэгч нь картыг хүчинтэй хугацаанд ашиглах үүрэгтэй. Энэхүү хугацаанд ашиглаагүй картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.
1.4 Кевико картын ашиглах хугацаа нь утасгүй интернетийн сүлжээнд анхлан нэвтэрснээр хугацаа тооцогдож эхэлнэ.
Хоёр. Үйлчилгээний цагийн хуваарь
5.1 Дуудлагын төв нь өдөр бүр 09:00-21:00 хүртэл ажиллана.
5.2 Борлуулалт
5.2.1 Төв салбар– Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төв рүү өгсөх замд Кевико компанийн байр Даваа-Баасан 9:00-18:00, Бямба 10:00-19:00, Ням гарагт амарна
5.2.2 ЧД 7 буудлын эцэс, Алтан Соёмбо төвийн 2 давхарт, Даваа-Бямба 10:00-19:00, Пүрэв гарагт амарна.
5.2.3 СХД Содон хорооллын замын эсрэг талд, 21 худалдааны төвийн 1 давхарт Даваа-Мягмар, Пүрэв-Ням гарагт 10:00-19:00 Лхагва гарагт амарна.
5.2.4 БЗД Улаанхуарангийн эцэс, Cinema Next кино театрын 2 давхар Даваа-Ням гарагт 10:00-19:00
Гурав. Гомдол
Хэрэглэгч үйлчилгээний талаар санал гомдол, шүүмж зэргийг дуудлагын төв (1800-1010), салбар төвүүдээр дамжуулан илэрхийлэх, журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.
3.1 Кевико компаниас хамааран сүлжээ тасарсан тохиолдолд картын хугацааг нөхөн олгоно. Картын хугацааг нөхөн олгохдоо сүлжээ тасарсан хугацаа болон картын ашиглалтын хугацааг тооцоолно.
3.2 Кевико компаниас хамааралгүй хүчин зүйлээс шалтгаалан сүлжээ тасарсан тохиолдолд картын хугацааг нөхөн олгохгүй. /Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд хамаарахгүй./
3.3 Хүчинтэй хугацаанд ашиглаагүй картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.
Дөрөв. Буцаалт
Хэрэглэгч гомдол гаргах буцаалт хийх тохиолдолд худалдан авсан картыг өөрийн биеэр авчирч шийдвэрлүүлнэ.
4.1 Хамрах хүрээнээс хол зайд ашиглах боломжгүй байршилд карт худалдан авсан тохиолдолд картыг буцаах бөгөөд нэвтэрч орсон байвал ашигласан хугацаанаас хамааран 10-50%, нэвтэрч ороогүй тохиолдолд 0%-ийн шимтгэл тооцон шимтгэл хассан үнийн дүнг буцаан олгоно.
4.2 Урамшуулалд бэлэглэсэн, хөнгөлөлттэй үнээр борлуулсан картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.
4.3 Үйлдвэрлэлийн алдаатай картыг ижил төрлийн картаар сольж олгоно.
4.4 Бусад тохиолдолд “Компанийн бараа материал буцаах” журмын дагуу шийдвэрлэнэ.
Тав. Нууцлал, Хамгаалалт
5.1 Хэрэглэгч нь картын мэдээллийн нууцыг /хэрэглэгчийн нэр, нууц үг/ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд түүнтэй холбоотой гарах хохирлыг карт эзэмшигч өөрөө бүрэн хариуцна.
5.2 Компани нь картын тухай мэдээллийг зөвхөн эзэмшигчид тодорхой асуулгын дагуу хүргэнэ.
5.3 Картын нууц үгийг зөвхөн эзэмшигч солиулах эрхтэй.
5.4 Компани нь ямар ч төрлийн картыг устгах, түр зогсоох үүрэггүй.
5.5 Хэрэглэгч та 18-с дээш насны контент руу хандах хандалтыг хязгаарлахыг хүсэж байвал компанийн санал болгож буй шүүлтүүртэй программ хангамжийг татан авч суулгах боломжтой.