СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗААВАР

Алдааны заавар

1. Хэрэглэгчийн картын дугаар болон нууц үг буруу гэсэн алдаа заавал дараах зүйлсийг шалгаарай

  • Картын хэрэглэгчийн нэр, нууц үгийг хийхдээ Caps Lock дарагдсан эсэх шалгах
  • Үсгийн фонт англи хэл дээр байгаа эсэхийг шалгах
  • Картын дугаар, нууц үгийн  өмнө болон хойно хоосон зай авсан эсэхийг шалгах​​

2. Сүлжээний зурган дээр улаан  Х тэмдэглэгээ  гараад интернет орохгүй байвал яах вэ?

  • Төхөөрөмжийн холболт, лан кабелыг  шалгах хэрэгтэй, хөндийрсөн байх магадлалтай.
  • Эсвэл: компьютер, нөүтбүүкээс дотоод сүлжээгээ шалгана.  Үүнд:
  • Windows Vista үйлдийн систем дээр

Start → Control panel →Network and internet connection →Network connection руу ороод Local area connection дээр хулганы баруун товчлуурыг Enable гэж сонгоно.

  • Windows 7 үйлдлийн систем дээр

Start →Control panel →Network and sharing center →Change adapter settings-рүү ороод Local area connection дээр хулганы баруун товчлуурыг дарж Enable сонгоно.

3. Сүлжээний зураг дээр шар анхаарлын тэмдэг заагаад интернет орохгүй бол дараах зааврыг дагана уу.

  • Сүлжээний UTP кабелын утсаа салгаад дахин холбох
  • IPv4 address шалгах : Start →Control panel →Network and internet→Network and sharing center → Change adapter settings → Local area connection дээр (mouse2)  дарна. Properties →Internet protocol version4 (TCP/IPv4) гэснийг сонгон Obtain an IP address automatically гэснийг сонгоно. Мөн Obtain DNS server automatically –г сонгон ОК дарж бас дахин ОК дарна. Ингэснээр холболт хэвийн үүснэ.
  • Wireless Router төхөөрөмжөө салгаад  сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийг  компьютер, notebook-д холбож үзэх

4. Хэрэглэгч бүртгэгдээгүй байна гэсэн алдаа заагаад байна

Энэ алдаа нь та картын дугаараа буруу хийсэн тохиолдолд буюу картын дугаарынхаа урд нь юм уу, ард нь хоосон зай болон ямар нэгэн тэмдэгт бичсэн тохиолдолд заадаг учир картын дугаараа сайн нягталж шалгаарай.

5. Kewiko.mn сайтын Онлайн төлбөр тооцооны системээр интернетийн эрхийг  сунгалт хийх гэхээр болохгүй байвал

Та интернетийн эрхээ сунгахын тулд зөвхөн Кевико сүлжээнд холбогдож интернетийн эрхээ сунгах боломжтой.

6. Unable to connect to the internet. Энэхүү алдаа гарвал интернет холболтоо шалгана уу. /лангийн утсаа шалгах, лан картаа enable/disable хийх/

7. Нэвтрэх хуудас гарч ирээд картын хэрэглэгчийн нэрээ бичээд  холбогдохоор Тавтай морилно уу? гээд салаад байвал,  Нэвтэрч ороод шууд Гарах товч дээр даралгүйгээр өөр сайт руу хандана.

8. Картын холболтоо яаж салгах вэ?

–   http://wireless.kewiko.mn/status линкээр ороод log out сонгоод картын холболтоо өөрөө салгаж болно

–   Манай лавлах төвийн 7777-7778, 1800-1010 дугаарт холбогдоод картын холболтоо салгуулах боломжтой

30 хоногийн карт дуусах хугацаанаасаа 1 өдрийн өмнө дууссан яагаад?

Зарим сарууд нь 31 хоногтой байдаг. Жишээ нь : 1-р сарын 12-д цэнэглэсэн карт 2-р сарын 11-д  дуусна. Учир нь 1-р сар 31 хоногтой.

User эрх болон картын хэрэглэгчийн нууц үгийг солих:

http://wsc.kewiko.mn/ardweb/ardwscis.dll   сайтруу  user эрх болон картын хэрэглэгчийн нэр,  нууц үгээр нэвтрэн орж нууц үгээ солиорой.

User эрх болон картын дуусах хугацааг харах: http://wsc.kewiko.mn/ardweb/ardwscis.dll   сайтруу user эрх болон картын хэрэглэгчийн нэр,  нууц үгээр нэвтрэн орж дуусах хугацаагаа хараарай.

Сүлжээний кабелийн утсаа дундуур нь таслаад лангийн утсаа өөрсдөө өнгийг нь нийлүүлээд залгаж болох уу?

Сүлжээний кабель нь найман өнгийн утастай байдаг ба  дөрөв нь сүлжээний утаснууд, бусад дөрвөн  ширхэг нь цахилгааны утас байдаг. Өөрсдөө холбосон тохиолдолд төхөөрөмж  шатах магадлалтай.  Та  манай салбарт хандаж засварын инженерээр кабелын утсаа янзлуулаарай.

Гэртээ Wireless Router төхөөрөмжтэй. Яг Router төхөөрөмжийн хажууд байх үед цацагчаараа интернет ороод холдохоор интернет тасалдаад байна. Үүнийг яаж янзлах вэ?

Wireless Router  төхөөрөмжөө reset хийж байгаад дахин тохируулж ашиглаж үзээрэй.

Цахилгаан тасарсан хугацааг картын хугацаан дээр нөхөж олгодог уу?

Кевико компаниас хамааран сүлжээ тасарсан нөхцөлд лавлах утсанд холбогдож картын хэрэглэгчийн нэр болон user эрхээ тэмдэглүүлснээр  сүлжээ тасарсан  хугацааг  нөхөж олгоно.

–          Кевико компаниас хамааралгүй хүчин зүйлээс шалтгаалан сүлжээ тасарсан тохиолдолд картын хугацааг нөхөж олгохгүй.

–          Хүчинтэй хугацаанд ашиглаагүй картыг буцаан авахгүй, солихгүй, нөхөн төлбөр олгохгүй.

Интернет хөтчийн cache хэрхэн цэвэрлэх вэ?

Интернетээр ямар нэг вэб сайт руу хандахад тухайн сайтын зураг баннер,  дуу гэх мэт элементүүд нь  компьютерын хард дискэнд түр зуурын файл хэлбэрээр хадгалагддаг бөгөөд үүнийг cache буюу кэш гэдэг. Эдгээр файлуудын хэмжээ ихсэх тусам таны компьютер гацах магадлалтай.

–          Chrome-Control/ctrl/+Shift+Delete зэрэг дарахад  Clear browsing data

гэсэн цонх гарч ирнэ. Cached images and files-ийг чагталж сонгоод Clear browsing data дарж кэш цэвэрлэнэ.

–          Mozilla Firebox- Control/ctrl/+Shift+Delete зэрэг дарахад Clear all history гэсэн цонх гарч ирнэ.  Cache чагталж сонгоод Clear now  дарж кэш цэвэрлэнэ.

Wireless.kewiko.mn гэж хандаад нэвтрэх хуудсаа дуудахаар гарч ирэхгүй байна. Нэвтрэх хуудсаа яаж гаргах вэ?

Та дотоодын ямар нэг ******.mn сайт руу хандалт хийхээр нэвтрэх хуудас гарч ирнэ.

Гадаа сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийн гэрэл асахгүй, хар адаптер дээр нь гэрэл асч байна. Яаж шалгуулах вэ?

Сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийг бүх холболтын хамт төв салбар дээр авчирж засварын инженерээр шалгуулаарай.

CPE100, Microtik Lite-5 энэ 2 төхөөрөмж ямар ялгаатай вэ?

CPE100 төхөөрөмж нь 2,4GHz давтамжаар сүлжээ хүлээн авагч,  Microtik Lite-5 төхөөрөмж нь 5GHz -давтамжаар сүлжээ хүлээн авдаг. Таны гэрийн байршилд аль төхөөрөмж тохирохыг салбарт хандан мэдэх боломжтой.

Хэрэглэгчийн сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийг өмнө нь өөр байршилд ашиглаж байсан. Одоо өөр байршилд ашиглах гэхээр сүлжээ орж ирэхгүй байна. Яах вэ?

Хэрэглэгчийн төхөөрөмжийг өмнө нь ашиглаж байсан байршилд инженер очсон бол зөвхөн нэг сүлжээний антенаас сүлжээ хүлээж авах тохиргоо хийсэн байгаа. Иймээс Та сүлжээ хүлээн авагч төхөөрөмжөө манай салбаруудад хандаж түгжээг нь  гаргуулах шаардлагатай.

Сүлжээнд холбогдох заавар

  1. Таны интернетэд холбогдох гэж буй төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет…) Wi-Fi дэмждэг байх.
  2. KEWIKO_WiFi сүлжээний хамрах хүрээнд байгаа эсэхээ шалгах ( Үүнд: Таны гар утас болон нөүтбүүк дээр KEWIKO_WiFi сүлжээ орж ирсэн эсэхийг харах, эсвэл манай дуудлагын төвийн 1800-1010, 7777-7778 утсанд холбогдон мэдээлэл авах боломжтой)
  3. Та утасгүй сүлжээний хамрах хүрээнд байгаа бол KEWIKO_WiFi-г connect дарж холбогдсоны дараа веб хөтөч рүү( Internet explorer, Firefox Mozilla, Google Chrome, Safari,… ) хандаж нэвтрэх хуудсыг нээнэ. Нэвтрэх хуудсыг ашиглан картын дугаар, нууц дугаараа оруулснаар интернет ашиглах боломжтой болно.
  4. Кевико интернетэд холбогдох хэрэглэгчийн картыг карт борлуулалтын цэг (http://kewiko.mn/борлуулалтын-цэг)-ээс эсвэл манай онлайн салбар (http://ads.kewiko.mn/online/online.html)-т хандан картаа худалдан авах боломжтой.
  5. Хэрвээ та хамрах хүрээнээс алслагдсан хэсэгт байгаа бол мөн суурин компьютерээр холбогдох гэж байгаа бол нэмэлтээр Wi-Fi хүлээн авагч төхөөрөмжийг авч холбогдох шаардлагатай.
  6. Та нэмэлтээр Wi-Fi хүлээн авагч төхөөрөмжийг авч холбогдсоноор таны интернетийн холболт найдвартай холбогдоно

Wifi цацагч төхөөрөмжийн арын RESET товчыг дарсан тохиолдолд яах ёстой вэ?

WiFi цацагч төхөөрөмжийн  арын reset товч дарагдсан бол тохиргоо нь    алдагддаг.    Энэ тохиолдолд kewiko фэйсбүүк хуудсанд хандаж шинээр тохируулах заавар авах, эсвэл салбаруудад хандаж шинээр тохиргоо хийлгүүлээрэй.

Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл дээр инженер дуудаж болох уу?

Хэрэглэгчийн төхөөрөмж эвдэрсэн нөхцөлд  сүлжээ хүлээн авагч төхөөрөмжөө бүх холболтын хамт манай төв салбарт авчирж Засварын инженерт шалгуулна.

Кевико картын хугацааг зогсоох эсвэл хаалгах боломжтой юу?

Кевико интернетийн картын хугацаа анх нэвтэрсэн хугацаанаас эхлэн тоологддог. Хэрэглэгчийн карт, user эрхийг хаах болон хуцагааг зогсоох үйлчилгээ байхгүй.

Кевико Wi-Fi-ийг хаана ч хамаагүй ашиглаж болох уу?

Улаанбаатар хотын нийт гэр хороолол, зуслан /ЧД Гүнт, СБД Санзай, ХУД Био, БЗД Гачуурт, Налайх дүүрэг, СХД Тахилт / хүртэл хамрах хүрээтэй. Мөн хотын төвийн үйлчилгээний төв, паб, ресторан зэрэг олон нийтийн газруудад сүлжээ орсон эсэхийг Kewiko.mn сайтын  хамрах хүрээ хэсгээс харах боломжтой.

Wireless Router –ийн нууц үгээ марчихлаа яах вэ?

Манай салбаруудад хандан тохиргоо шинээр хийлгээрэй. Мөн и-майл хаягаа манай лавлах 7777-7778, 1800-1010  дугаарт хэлж бүртгүүлснээр router төхөөрөмжийн заавар и-мэйл хаягаар авч болно.

Хадгалагдсан картын хэрэглэгийн нэрийг хэрхэн устгах вэ?

Google chrome – Settings – Passwords and forms – Manage passwords – Устгах картаа сонгоод ард нь байгаа × (delete this item) – Done дарна.

Одоо ашиглаж байгаа хэрэглэгчийн карт, user эрхийг гээгдүүлсэн бол яах вэ?

Та 1800-1010 , 7777-7778 лавлах утсанд холбогдож өмнө ашиглаж байсан хэрэглэгчийн картын нэр, user эрхээ  хэлсэнээр сэргээлгэх боломжтой.

Цахилгааны хязгаарлалт гэдэг нь ямар учиртай вэ ? Манайд тог байна.

Манай сүлжээ цацаж байгаа антен цахилгаанаар ажилладаг бөгөөд тухайн байршилд цахилгаангүй үед сүлжээ цацах боломжгүй байдаг. Цахилгаан Түгээх Станцаас засвар үйлчилгээ болон гэмтэл гарсан тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийгдэнэ.

Нэвтрэх хуудас шууд дуудахгүйгээр интернетэд холбогдох боломжтой юу?

Өрхийн интернет хэрэглэгч заавал нэвтрэх хуудсаар дамжин интернетэд холбогдоно.

Нэвтрэх хуудас гарч ирээд картын дугаараа оруулаад нэвтрэх дарахаар Тавтай морилно уу? гээд салаад байна яах вэ?

–          Та картын дугаараа оруулаад нэвтрэх дарсны дараа гарах хэсгийг дарахгүйгээр өөр хуудасруу шилжээрэй.

–          Картын хэрэглэгчийн нэрийг оруулахаар дахин дахин нэвтрэх хуудас гараад байвал доорх тохиргоонуудыг шалгаж үзээрэй.

–          Invalid username or password- картын дугаар, нууц дугаараа буруу оруулсан тохиолдолд ийм алдаа заана.

–          Prepaid card expired- картын хугацаа дуусахад ийм алдаа заана.

–          You are already logged in access denied- нэг хэрэглэгчийн эрхээр 2 хэрэглэгч нэвтрэхээр оролдож байгаа бол дээрх алдаанууд заана.

Сүлжээний лан картаа яаж таниулах вэ?

– Start-computer ( mouse2)-manage-device manager-network adapters руу орж харна.

– Сүлжээний карт танигдсан бол: Atheros ar8121/ar8113/ar8114 ethernet controller

– Сүлжээний антен танигдаагүй бол: Other devices- Ethernet controller

Notebook-н Wi-Fi сүлжээн дээр улаан хэрээс гараад байна?

Wireless картаа унтраасан байна. Асаахын тулд F+ F2 дараад дэлгэцээ унтрааж асаагаарай.

Интернет орохгүй болохоор нь компьютерынхаа дотоод тохиргоог шалгахад IPv4 address 192.168.88… тай байна. Speed 10Mbps-тай Компьютер хаягаа авсан байхад интернет орохгүй байна.

IPv4 address нь 192.168.88…. гэсэн хаяг авах нь зөв. Гэхдээ Speed 10 Mbps байгаа бол таны интернет орохгүй. UTP  кабелын утас холбогдохгүй байна гэсэн үг юм. Speed нь 100 Mbps байх ѐстой.

Сүлжээ хүлээн авах төхөөрөмжийн бүх гэрэл ээлжилж асч унтраад байгаа бол яах вэ?

Төв салбарт сүлжээ хүлээн авагч төхөөрөмжийг бүх холболтын хамт / сүлжээний кабель, адаптер /  авчирж  шалгуулаарай

IP хаягаа авсан хирнээ нэвтрэх хуудас гарахгүй байвал яах вэ?

Control panel-Network and internet-Internet options-Advansed- Reset-Delete personal settings-Reset дарна.

Сайт руу хандалт хийж болохгүй. This site can’t be reached Ийм бичиг гарч ирээд орохгүй байна.

Та хандаж байгаа сайтаа өөрчлөөд үзээрэй. Тухайн хандаж байгаа сайт нь хаагдсан эсвэл алдаатай бичилт хийгдсэн нөхцөлд дээрх алдаа заана

Интернетэд холбогдсон боловч веб хөтөч ачааллахгүй байна.

Энэ үед хэрэглэгч компьютерийн anti-virus програмын protection буюу хамгаалалтыг багасгах эсвэл түр хаах, control panel-windows firewall-г off  болгон хаах хэрэгтэй.